acf domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/ictexpo/public_html/wp-includes/functions.php on line 6131fl-builder domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/ictexpo/public_html/wp-includes/functions.php on line 6131mann domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/ictexpo/public_html/wp-includes/functions.php on line 6131Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том, нэгдсэн арга хэмжээ “ICT EXPO-2023” нь “Mindgolia” уриан дор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 2023 оны 06 дугаар сарын 09,10,11 -ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн арга хэмжээний онцлог үйл явдал нь ерөнхий ивээн тэтгэгчээр Google компани, ивээн тэтгэгчээр Naver, Amazon, Upwards, Intersputnik, Huawei зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн албан ёсны төлөөлөгчид нь илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

т
2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “ICT FORUM MINDGOLIA 2023” -ын танхим 3-т болох үйл ажиллагаанд оролцон дараах оролцогчид “Кибер аюулгүй байдал ба өгөгдлийг сэргээх стратеги” болон “Байгууллага ба ажилчдын бүтээмжийг ахиулахад технологийн оролцоо” зэрэг салбарын чухал сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэхүү хэлэлцүүлэг нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын компаниудын олон улсад гарах бизнесийн шинэ боломжийг нэмэгдүүлэх, өргөн цар хүрээ бүхий ач холбогдолтой юм.

”ICT EXPO-2023” арга хэмжээний тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ач холбогдол нь бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ хэв маяг нэгэнт бүрэлдэж буй энэ цаг үед технологийн суурь мэдлэгээ нэмэгдүүлэн, оюундаа хөрөнгө оруулах боломжийг ”ICT EXPO-2023” бий болгож байна.
Цаашлаад хөгжлийн хурдасгагч болсон тус салбарыг олон нийтэд илүү ойртуулах, салбарын хамтын ажиллагааг дэмжин, шинэ технологийг танилцуулах, гарааны бизнес эрхлэгчид дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хөрөнгө оруулагчидтай холбох боломжууд бий болох юм.
Цахим хөгжил харилцаа холбооны яамны санаачилгаар зохион байгуулж буй тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Боловсрол шинжлэх ухааны яам” болон “Нийслэлийн засаг даргын тамгын газар” хамтран ажиллаж байна.
Мөн салбарын шилдэг 150 гаруй компани оролцож, технологийн гайхамшгаар гурван өдрийн турш аялуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Иймд тус экспог зорин ирж, хамтдаа үр ашигтай, хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдтэй танилцахыг уриалж байна.
ЭНД дарж арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
https://ictexpo.mn/?lang=en , https://www.facebook.com/ictexpomgl
]]>Уламжлал болгон зохион байгуулдаг мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ “ICT EXPO-2023” Үндэсний соёл амралтын хүрээлэнд 6-р сарын 09,10,11 -ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Энэ жил уг экспо цар хүрээгээ тэлэн, олон улсын хэмжээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд , “Mindgolia” уриа дор явагдах аж.
Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Цахим хөгжил харилцаа холбооны яам” болон “Боловсрол шинжлэх ухааны яам” хамтран ажиллаж байна. Мөн үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллагууд нэгдэж, олон нийтийн оюуныг мялаан технологийн гайхамшгаар гурван өдрийн турш аялуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
Энэ жилийн экспо байгальд ээлтэйгээрээ онцлог бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тараах материал, хэвлэмэл сурталчилгаа зэргийг ашиглалгүй дижитал самбар, мини аппликейшн, QR код зэргийг ашиглан бүхий л зүйлийг технологиор шийдвэрлэж цаасгүй экспо болохоо зарлаад байна.
Мөн Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжөөд 100 гаруй жил болж байгаа бөгөөд тус салбарын хөгжил, цар хүрээгээ тэлсээр энэ жилийн арга хэмжээнд Дижитал сайд, дэд сайдууд хүрэлцэн ирж, хамтын мэдэгдэл гаргаж, арга хэмжээний нээлтийг эхлүүлэх аж.

Үүнээс гадна 6-р сарын 8-ны өдөр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм.
Нийслэл Улаанбаатар хотын төвд, Хүүхдийн паркт гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр Лазер шоу, холеграм тайз болон гэрлийн үзүүлбэр, e-sport, cкүүтер уралдаан, “Cosplay” үзүүлбэр, ажлын байрын үзэсгэлэн, Стартап шоукэйс арга хэмжээ болохын зэрэгцээ олон нийтийг хамарсан технологийн энтертайнмент шоу болно.
Мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байгаа энэ цаг үед технологийн суурь мэдлэгээ нэмэгдүүлэн, оюундаа хөрөнгө оруулах боломжийг бий болгож, цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон тус салбарыг олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг танилцуулах, гарааны бизнес эрхлэгчид дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг ”ICT EXPO-2023” бүрдүүлж байна. Иймд тус экспог зорин очиж, хамтдаа үр ашигтай, хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдтэй танилцахыг уриалж байна.
Дараах сайтаар орон арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
https://ictexpo.mn/?lang=en , https://www.facebook.com/ictexpomgl
]]>Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” “MINDGOLIA” уриатайгаар 6-р сарын 9,10,11-ний өдрүүдэд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээнд технологийн салбарт тэргүүлэгч 100 гаруй байгууллагууд оролцохоос гадна олон улсын томоохон технологийн компаниуд ч оролцох юм. Тэд хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулалт татах, бизнесийн цар хүрээгээ тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах зэрэг олон талт үр ашигтай харилцааг бий болгох үүднээс уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харин ICT EXPO-г зорин ирэх үзэгч олон, оюутан залуус, бизнес эрхлэгчид салбарын шилдгүүдийн инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахаас гадна ажлын байрны нээлттэй арга хэмжээнүүдэд оролцож технологийн энтертайнмент шоу үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой. Мөн илтгэл хэлэлцүүлгүүдийг сонсож, технологийн мэдлэгийн цар хүрээгээ тэлэх гайхалтай боломжууд нээлттэй байх бөгөөд экспо гурван өдрийн турш үргэлжлэх юм.
Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Цахим хөгжил харилцаа холбооны яам” болон “Боловсрол шинжлэх ухааны яам” хамтран ажиллаж байна.
Та бүхэн дараах сайтаар орон арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
https://ictexpo.mn/?lang=en , https://www.facebook.com/ictexpomgl
]]>