“БИДНИЙ ШИЙДЭЛ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР”

Зохион байгуулагдсан хугацаа: 2015.05.21-2015.05.25
Ерөнхий ивээн тэтгэгч:              Мобиком Корпораци ХХК

Монголын мэдээллийн технологийн хамгийн том үзэсгэлэн “ICEXPO” дэх жилдээ амжилттай зохиогдож өндөрлөлөө. Олон улсын цахилгаан холбооны байгууллага үүсгэн байгуулагдсаны 150 жил, Монгол улсад мэдээлэл, харилцаа холбоо үүсэж хөгжсөний 94 жилийн ойтой давхацсан үзэсгэлэнд компаниуд өөрсдийн олон сонирхолтой  бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн харуулсан юм.

“ICT EXPO 2015” үзэсгэлэн нь өргөн хүрээнд зохион байгуулагдаж, сонирхолтой энтэртейнмент арга хэмжээ, урлагийн тоглолт, мөн бүх насныханд зориулсан цахим уралдаан, сэтгэл хөдөлгөм, сонирхолтой уралдаан тэмцээнээр дүүрэн байх юм. Үзэсгэлэнгийн хөтөлбөрт хурал, чуулган уулзалтаас илүүтэй технологийн хөгжил дэвшлийг бодитоор харуулсан олон сонирхолтой арга хэмжээ, уралдаан тэмцээнүүд, оддын тоглолт, Google, Facebook-ын төлөөлөгчид хүртэл оролцож, TEDx яриа, цахим спортын тэмцээн, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлох гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Start-Up Weekend зэрэг шинэ сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулав.

IT Zone компанийн оруулж ирсэн “Хүн тоолох” системийн тооцоогоор өнгөрсөн таван өдрийн хугацаанд 30,000 орчим хүн үзэсгэлэнг ирж сонирхжээ