“Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ”

Зохион байгуулагдсан хугацаа: 2014.05.22-2014.05.26
Ерөнхий ивээн тэтгэгч:              Скайтел ХХК

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын хэмжээнд уламжлал болгон 8 дахь жилдээ зохион байгуулагдсан “ICT-EXPО-2014” үзэсгэлэнд Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч 70 орчим аж ахуйн нэгж байгууллага, компанийн зүгээс иргэдэд хүргэж буй үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцууллаа. Мөн үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцож, Монгол Улсад сансрын технологи хөгжүүлэх, энэхүү салбарт үндэсний инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж буй их дээд сургуулиудын оюутан залуусыг татан оролцуулах боломжийг нээх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул бүтээх үндэсний тэмцээнийг хоёр дахь  удаагаа зохион байгууллаа.